Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ГУДАМЖНЫ ХУРАЛ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2015-11-03

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс зарласан тэтгэлэгт Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Гудамжны хурал-Иргэдийн оролцоо” төсөл  шалгарсан билээ. Тус төсөл энэ сараас үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм.

Төслийн ажлын эхлэл болох Гудамжны хурлын туршлага солилцох хурлыг 2015 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 12 дугаар хэсгийн Согоотын  90 дүгээр гудамжинд зохион байгуулав. Энэхүү хурал нь иргэдэд тулгамдаж буй асуудлыг газар дээр нь очиж сонсох, санал хүсэлтийг авч, холбогдох байгууллагад уламжлахаас гадна иргэдэд мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх, танхимын хурал, гудамжны хурлын ялгаатай талуудыг иргэдэд хүргэх  зорилготой юм.  
Туршлага солилцох хуралд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ц.Рэнцэндорж, Л.Баярсайхан, Ц.Дуламжав, Ч.Дэчингалсан, Ц.Эрдэнэбаяр, Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал,  16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга Н.Сэргэлэн, Засаг дарга Ш.Жаргалсайхан, Иргэний танхимын ажилтан А.Отгонцэцэг нараас гадна дүүргийн 19 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, Согоотын 90 дүгээр гудамжны иргэд оролцов.
ГГудамжны хурлаас гарсан иргэдийн санал хүсэлтийг тухайн хорооноос сонгогдсон Төлөөлөгчөөр уламжлуулан шийдвэрлүүлж ирсэн билээ. Өнгөрсөн хугацаанд иргэдээс худаг барих санал түлхүү гарсан бөгөөд саналын дагуу 83, 86, 90 дүгээр гудамжинд зөөврийн ус хүрдэг болсон байна. Мөн Согоотын 56 дугаар гудамжинд явган гүүр, 60 дугаар гудамжинд явган шат барьж, 59а гудамжинд тоглоомын талбай байгуулсан зэрэг ажлыг иргэдийн саналын дагуу хийж гүйцэтгэсэн үр дүн гарчээ.
Туршлага солилцох хурлын үеэр иргэд золбин нохдыг устгах, цахилгааны хүчдлийг сайжруулах, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах зэрэг санал хүсэлтүүд тавьсныг холбогдож газарт уламжлахаар боллоо.







Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%