Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЧИГЛҮҮЛЭГЧ МОДЕРИТОРУУДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2015-11-05

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Гудамжны хурал-Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд Хурлын ажлын алба, 19 хорооны Иргэдийн нийтийн Хурлын дарга, Иргэний танхимын ажилтануудад 2015 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дүүргийн 8 дугаар хорооны Иргэний танхимд Чиглүүлэгч модериторууд зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Чиглүүлэгч модериторуудын сургалтыг Орон нутгийн хөгжлийн хүрээлэнгийн үндэсний сургагч багш Б.Хандсүрэн удирдан явууллаа. 
.
Сургалтанд оролцогчид хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг хөтлөх арга зүй ба идэвхижүүлэх арга замын талаар болон иргэдийн оролцоог хангах боломжит хувилбаруудыг хэлэлцэж, кейс ажиллах замаар орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг хэрхэн тодорхойлох  чадавхийг эзэмшлээ. 
 
























Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%