Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭВДЭРЧ СҮЙДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАВ

2015-11-09

   Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулсан /2015.10.02/ нээлттэй хэлэлцүүлгийн үеэр жишиг хорооллын бүтээн байгуулалтууд эвдэрч сүйдэж байгаа тухай маш олон санал шүүмжлэл иргэдийн зүгээс гарсан. Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат жишиг хорооллуудын сандал, сүүдрэвч, гэрэлтүүлэг, тоглоомуудын эвдрэл гэмтлийг газар дээр нь очиж үзэж танилцсан билээ. 

   Улмаар төсөв санхүүгийн хүндрэлтэй байгаа өнөө үед  эвдэрч сүйдсэн бүтээн байгуулалтуудыг сэргээж өгөх хүсэлтийг “ДДЦС” ТӨХК-д тавьснаар тодорхой үр дүнд хүрсэн байна. 
    
    Тус компанийн зүгээс 11 дүгээр багийн жишиг хорооллын хагарч, сууриараа хугарч унасан 8 гэрэлтүүлгийн шонгуудыг босгож, дахин гэрэлтүүлжээ. Эвдэрсэн, алга болсон модон сандалнуудын оронд 6 ширхэг төмөр сандал хийж байрлуулсан байна. 
     
      Мөн 12 дугаар багт 16 давхрын өмнөх хайс, 9 дүгээр сургуулийн ард байрлах ногоон хайс, тоглоомын талбайн хашааны хаалга зэргийг шинэчлэн сайжруулж, өнгө үзэмжийг сэргээн засварлажээ. Өнгөт хороололд мөн адил засварлах шаардлагатай тоглоомуудыг хуучин хэвэнд нь оруулж, шинээр сандал хийж тавьсан байна.  

    Дээрхи бүх ажлыг ажилтнуудынхаа хүч оролцоонд түшиглэн хийсэн. Дархан-Уул аймгийнхаа гал голомт нь болсон манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд их хотынхоо хөгжил дэвшилд дэм болсон олон ажлыг хийхэд Дарханчуудаа түүчээлж ажиллах болно гэж ДДЦС ТӨХК–ийн захирал О.Нямдаваа ярьлаа. 
     
    Аймгийн НААҮГ-ынхан дээрхи ажлын гүйцэтгэлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, нийт Дарханчууд, оршин суугчдад хандан бүтээн байгуулалт, амьдарч буй орчноо хайрлан хамгаалахыг уриаллаа. 

      
     Ийнхүү иргэдийн зүгээс гаргасан санал санаачилгуудыг “...Ойлголоо, уламжилая гэхээсээ илүү санал шүүмжлэл, гомдлын мөрөөр газар дээр нь явж ажиллах болно...”гэж аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат Иргэний Танхимын хэлэлцүүлгийн үеэр /2015.10.02/ онцолж байсны дагуу хороолол доторх бетонон хог хаягдлыг зайлуулах ажлыг амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэ удаад аймгийн удирдлагууд эвдэрч сүйдсэн жишиг хорооллын бүтээн байгуулалтуудыг сэргээн засварлууллаа. 


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%