Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛОВ

2015-11-06

Манай оронд тэр тусмаа Архангай аймагт сүүлийн жилүүдэд газар хөдлөлт ихээхэн үзэгдэх болоод байгаатай холбогдуулан аймгийн Онцгой байдлын хэлтэсээс Гал түймэр, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албан байгууллагуудад гал унтраах болон газар хөдлөлтийн үеэд хэрхэн арга хэмжээ авах талаарх сургалтыг зохион байгуулж байна. 
Энэ удаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн 11 дүгээр сарын 06-ны 16:00-19:00 цагт нийт 32 үйлчилгээний ажилтан Гал түймэр, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх сэдвээр 3 цагийн сургалтанд хамрагдлаа. 
Онцгой байдлын газраас Нэгдсэн эмнэлэгтэй хамтран гал унтраах тактикийн сургууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд эмнэлгийн тасгийн эрхлэгч, сувилагч асрагч, үйлчилгээний ажилтнуудад шат дараатайгаар сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%