Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨР-УЛААНЗАГАЛМАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ҮНЭЛГЭЭ ХИЙХ СУРГАЛТ ӨГӨВ

2015-09-19

Архангай аймгийн Улаанзагалмай хороо нь Хангайн бүсийн аймгийн хэмжээнд Төр-Улаанзагалмайн хамтын ажиллагаанд үнэлгээ хийн цаашдын хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар сургалт зохион байгуулав. Сургалтанд Өвөрхангай, Хөвсгөл, Архангай аймгийн Улаанзагалмайн идэвхтнүүд хамрагдсан төдийгүй аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Боловсрол Соёлын Газар зэрэг төр захиргааны байгууллагуудын төлөөлөл оролцож Төр-Улаанзагалмайн хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар зөвлөмж гаргав. 

  

Улаанзагалмайн хороо нь санхүүгийн хувьд маш хүнд байдаг, төрөөс дэмжлэг байдаггүй, сайхан сэтгэлтэй сайн хүмүүсийн буянгаар оршин тогтнодог. Өнөөдөр олон улсын тусламж багасч байна. Цаашдаа ард иргэдэд улаанзагалмайг яаж авч явах вэ гэдгийг анхан шат, дунд шатны хорооноосоо нийгэмд хүртлээ доороосоо идэвхжүүлэх, төрийн түшээдээ ойлгуулах, харилцан хамтарч ажиллахад энэхүү сургалт маань ихээхэн ач холбогдолтой юм. Улаанзагалмайн анхан шатны хорооны үйл ажиллагааг сайжруулах сургалтыг Баянхонгор аймагт хийж байсан бол энэ удаад дунд шатны  хорооны хүчин чадын үнэлгээ хийх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, сайн дурын идэвхтний менежментийг сайжруулах, харилцан туршлага солилцох чиглэлээр сургалт Архангай аймагт 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.

 

Улаанзагалмайн хороо нь 2015 оны 3-р сард аймгийн төр захиргааны байгууллагуудын удирдлагуудтай дугуй ширээний ярилцлага хийсэн бөгөөд үүний үр дүнд Нийгмийн Халамж Үйлчилгээний Хэлтэс хэвтрийн өвчтөний халамж асрамжийн үйлчилгээнд гэрийн асаргаа сувилгаагаар мэргэжсэн Улаанзагалмайн сайн дурынхантай гэрээ хийж хамтран ажиллаж байна.

  


Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 44
12 / 27%
6 / 14%
5 / 11%
21 / 48%