Архангай аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн
Газраас хонины махыг БНХАУ-д, ямааны махыг БНСВУ-д, үхэр, адууны махыг ОХУ-д гаргах
бодлогыг барьж, малын үүлдэр угсааг сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх
арга хэмжээг дэс дараатайгаар авч байгаа ажээ.
“Архангай аймаг хамгийн олон мал,
сүрэгтэй хамгийн олон хоньтой, хамгийн олон үхэртэй. Түүнчлэн унаган төрхөөрөө
байгаа онгон байгальтай, хамгийн олон гол горхитой. Энэ бүхэн нь малын идэж
байгаа өвс соргог, ууж буй ус нь цэнгэг, долоож буй хужир шүү чанартайг харуулж
байна. Тийм ч учраас Монголын таван хошуу малын махыг сонирхож байна. Түүгээр ч
барахгүй япон, солонгос зэрэг улс Монгол хүний иддэг хоол, уудаг ундны зүйлсийг
улам гүнзгий судалдаг юм” хэмээн аймгийн хүнсчдийн холбооны тэргүүн И.Ням-Осор
сонирхууллаа.
Заримыг дурьдвал, япон улсад Монголын
борцоор хийсэн гурилтай шөлийг, солонгос оронд хонины яснаас гаргаж авсан шөл,
цайг хэрэглэж байгаа аж.