Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ТАТВАР ХАРИУЦЛАГААС НЭГ УДАА ЧӨЛӨӨЛӨХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2015-10-30

2015 оны аравдугаар сарын наймны өдөр Цэцэрлэг хотноо татварын ерөнхий газрын сургалт суталчилгааны алба, Архангай аймгийн татварын хэлтэсээс хамтран Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаар зааварчилгаа өглөө.

Татварт тайлан өгөх бүртгүүлэх зааварчилгаанд тус аймгийн хуулийн этгээд, аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл идэвхтэй хамрагдлаа.

Иргэн, хуулийн этгээд 2015 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнөх нуун дарагдуулсан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал харъяалах татварын албанд сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн тохиолдолд албан татвар хариуцлагаас нэг удаа чөлөөлөх аж.

Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа  цахим хэлбэрээр мэдүүлэх бөгөөд боломжгүй тохиолдолд цаасан хэлбэрээр хүргүүлж болох  журамтай юм байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 55
51 / 93%
4 / 7%