2015 оны 10 дугаар сарын
16-ний билэгт сайн өдөр Цэцэрлэг хотноо Монгол Улсын Засгийн газрын Газрын
харилцаа, геодиз, зураг зүйн газар, Швейцарь улсын Засгийн газрын хөгжлийн
агентлаг, Хүнс хөдөө аж ахуйн яамны дэргэдэх “Ногоон алт” төслөөс “Бэлчээрийн шилдэг
менежменттэй сум”-ыг шалгаруулах болзолт уралдааныг зарлан хийсэн ажлын тайлан,
үр дүнг хэлэлцэж байр эзлүүллээ.
Төслийг амжилттай
хэрэгжүүлж байгаа 7 аймгийн 38 сумаас 13 сум заасан хугацаандаа тайлангаа
ирүүлсэн бөгөөд уралдааны болзол үзүүлэлтүүдээр нь дүгнэхэд Ховд аймгийн Дуут
сум, Говь-Алтай аймгийн Чандмань сум, Архангай аймгийн Цахир сумууд тус тус
“Бэлчээрийн шилдэг менежменттэй сум”-аар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар
шагнагдсан байна.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч
Д.Галбаатар Засаг даргын захирдаг Цахир сумынхан 2015 онд нэг багийнхаа нутгийг
бүхэлд нь чөлөөлж бэлчээрийг сэргээсэн байна. Үр бүтээлтэй ажилласан таван
мэргэжилтэнг ОХУ-ын Улаан Үдэ хотод аялан Итгэлт хамбад мөргөх эрхийн бичгээр,
Цахир, Хотонт, Төвшрүүлэх сумын газрын даамал Н.Батсайханыг шилдэг менежерээр,
Засаг дарга Д.Галбаатарыг манлайлагч удирдагчаар, газрын даамал Х.Сарантуяаг
баярын бичиг зуун мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.