Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сум: Багийн ИНХ-ууд 2015.11.09-13-ны өдрүүдэд тухайн багийн төвдөө зохион байгуулагдаж байна.

2015-11-11

Багийн Иргэдийн Нийтийн Хурал 2015.11.09-13-ны өдрүүдэд багийн төв дээрээ зохион байгуулагдаж байна. Багийн ИНХ-д сум орон нутгийн удирдлагууд, аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг оролцож цаг үеийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил, аймгийн ИТХ, Засаг дарга түүний Тамгын газраас авч хэрэгжүүлж буй бодлогоо шийдвэр, 2013-2015 онд хийсэн ажлын тухай мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байна.
Багийн иргэдэд тулгамдаж байгаа асуудал   нь өвөлжөөний доорхи газрын эзэмшил, газар олголтын талаар хүндрэлтэй байгааг малчид их ярьж байна.
Сумын ИТХ-аас 2015 онд хэлэлцэж шийдвэрлэсэн асуудал, түүний хэрэгжилт, хийсэн ажлын талаар мэдээлэл хийж малчид иргэдийн саналыг сонсож байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%