Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ШОНХОРЫН ГАРАА" ӨСВӨРИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2015-11-09

Соколь компаний санаачилгаар 2005 оноос уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа “Шонхорын гараа” өсвөрийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь жилдээ зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа.


Үндэсний бөхийн барилдааныг ирээдүй хойчдоо сурталчилах, аймгаасаа төрж гарсан алдар цуутай бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх зорилгоор “Соколь” компаний нэрэмжитээр зохион байгуулагдаж байсан уг тэмцээн энэ жилээс дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит болон зохион байгуулагдсанаараа онцлогтой. Жил ирэх тусам тэмцээнийг зорьж ирэх өсвөрийн бөхчүүд нэмэгдэж байгаа бөгөөд энэ жил 16 сумын 100 гаруй өсвөрийн бөхчүүд  14-15, 16-17, 18-19 гэсэн гурван насны ангилалаар өрсөлдсөн юм. Тэмцээний нэгдсэн дүнгээр 14-15 насны ангилалд Эрдэнэбулган сумын Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн С.Мягмарсүрэн түрүүлж, Өлзийт сумын Д.Эрдэнэчулуун, Хайрхан сумын Б.Түмэннасан нар удаалсан юм. 16-17 насны ангилалд Хайрхан сумын Г.Мөнхбаяр, Өгийнуур сумын А.Тодмагнай, Батцэнгэл сумын О.Бат-Эрдэнэ нар  эхний 3 байрыг эзэллээ. 18-19 насны ангилалд Спорт сургуулийн Б.Сэнгэдорж, Тариат сумын Ө.Батсуурь, Батцэнгэл сумын Э.Эрдэнэ-Очир нар эхний байруудыг эзэлсэн байна. 


Эх сурвалж /http://ekhoron21.mn/aimag.php/a/1/r/3831/

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%