Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АРХАНГАЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД УРЬДЧИЛСАН БАЙДЛААР 27 ИРГЭН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДЛАА

2015-11-10

2015 оны 10-р сарын 29-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг 91.2 хувийн саналаар дэмжин баталж, хуулийг баталсан өдрөөс эхлүүлэн улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Архангай аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 27 иргэн өөршөөлийн хуульд хамрагдаж хорих ангиудаас суллагдлаа. Өршөөлийн хуульд хамрагдаж хорих ангиудаас суллагдсан иргэдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэн тэдгээрийг нийгэмшүүлэх тал дээр Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтэс аймгийн Цагдаагын газартай хамтран ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг ажлын хүрээнд тухайн иргэнийг ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил эзэмшүүлэх, түр сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулахаар боллоо.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 46
12 / 26%
6 / 13%
5 / 11%
23 / 50%