Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧУЛУУТ СУМ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЛТЫГ 100 ХУВЬ БОЛГОЖЭЭ

2015-10-31

Чулуут суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орлоо. Мөн өнгөрсөн 9-р сард тус сумын Халуун ус багт 50 хүүхдийн ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд оржээ. Чулуут сумын цэцэрлэг 2008 онд Улсын тэргүүний цэцэрлэг болсон байна.

Аймгийн хэмжээндУлсын тэргүүний цэцэрлэг гурав байдгийн нэг С.Заминдийгийн нэрэмжит тус цэцэрлэг одоогийн байдлаар долоон бүлэгтээ 180-190 хүүхдийг хүлээж аваад байгаа аж. Харин Халуун ус багийн цэцэрлэг 120 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа бол дөрвөн багийн нүүдлийн цэцэрлэгтээ зуун хүүхэд авдаг байна. Шинэ цэцэрлэг ашиглалтанд орсноор сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх таатай орчин бүрдэж байгааг багш ажилчид сайшааж байлаа.

Шинэ цэцэрлэгийн тохижилтын ажилд нийт 10.400.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж анги, танхим болон гадна тохижилтын асуудлыг сумын ЗДТГ-с шийдэж өгсөн байна. Мөн сумын 90 жилийн ойгоор С.Заминдий багшийн үр хүүхдүүд нэг ангийн тохижилтонд 3.500.000, н.Данзансамбуугийн үр хүүхдүүд яслийн бүлэгт тоглоом 1.500.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол сумын иргэд мөн тусламж, дэмжлэг үзүүлсэн байна. 

Түүнчлэн Чулуут сумын хүү УИХ-ын гишүүн Б.Болор прокетор, телевизор, тоглоом, наадгай, тоног төхөөрөмжөөр хандивлажээ. Эх сурвалж/http://ekhoron21.mn/aimag.php/a/1/r/3800/


АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%