Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙГМИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО.

2015-11-11

Нийгмийн Бодлогын Асуудал эрхэлсэн хороо нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан удирдамжын дагуу 2015 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр дүүргийн хурлын танхимд хуралдлаа.  
Хурлаар дүүргийн Ерөнхий Боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн  харъяалал, элсэлтийн асуудал, “Боловсрол-2016” хөтөлбөрийн хэрэгжилт явцын талаар Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийн хэрэгжилт явцын талаар Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга А.Ганбат “Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт хөтөлбөрийн”-ийн хэрэгжилт явцын талаар Халамжийн хэлтсийн мэргэжилтэн, “Хамтдаа хөгжье хөтөлбөр”-ийн хэрэгжилт явцын талаар Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Базардаргиа нар тус тус танилцууллаа.

Мөн үеэр Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн н.Дашхорлоо тус хөтөлбөрүүдтэй холбогдох нэмэлт мэдээлэл өгсөн юм.
Хурлын хорооны зүгээс Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх байгууллагад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж ажиллахыг хэлтэс албадуудад үүрэг болголоо.






Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%