Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТАД ХАМРАГДАВ

2015-11-16

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан сургалт боллоо. Арваннэгдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Бага баян дахь “Энхийн төлөө цогцолбор”-т хоёр өдөр үргэлжилсэн сургалт “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвтэй. Сургалтыг “Монфенмнэт” төвөөс зохион явуулсан бөгөөд 9 дүүргийн 50 гаруй эмэгтэй төлөөлөгч хамрагдав.  

Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид манлайллын ур чадвар эзэмших арга ухаанд суралцаж, онолын болон практик мэдээлэл олж авах, мэдлэг мэдээллээ үйл ажиллагаандаа ашиглаж, сонгогчид, иргэд, төлөөлөгчийн эргэх холбоог улам сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх нь сургалтын гол зорилго юм.


















Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%