Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ХАШААГАА ТОХИЖУУЛАХ БАГЦ МАТЕРИАЛААР ШАГНУУЛАВ

2015-11-14

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Иргэний оролцоо-Гудамжны хурал” төслийг хэрэгжүүлж буй билээ. Төслийн хүрээнд 16 дугаар хороонд “Манай гудамж-Миний гэр” өдөрлөг зохион байгуулав. Нутгийн удирдлагын түвшинд шийдвэр гаргах үйл явцад залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох,  тулгамдсан асуудлыг залуусын оролцоотойгоор шийдвэрлэх, нийслэл, дүүрэг, хорооноос хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг сурталчлах зорилго бүхий олон талт ажлын нэг нь энэхүү өдөрлөг юм.

Өдөрлөгийн үеэр арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 16 дугаар хорооны 18-35 насны залуусын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулав. Тэмцээн нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар дунд сургуулийн спорт зааланд болсон юм. Нээлтэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, 16 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Н.Сэргэлэн, Засаг дарга Ш.Жаргалсайхан нар оролцож, баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүссэн юм.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй, холимог 13 баг оролцож, ур чадвараа сорин өрсөлдсөн. Нэгдүгээр  байрыг н.Тулга ахлагчтай баг /7 дугаар хэсэг/, хоёрдугаар байрыг н.Ууганбаяр ахлагчтай баг /13 дугаар хэсэг/, гуравдугаар байрыг н.Анхбаяр ахлагчтай баг /6 дугаар хэсэг/ тус тус эзэлж,  алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Тэмцээний ялагчдыг өөр өөрийн хашаагаа тохижуулах багц материалаар шагнаж урамшуулсан юм. Багц шагналд оохор, давс, цагаан болон ногоон өнгийн будаг, багс, өнхрүүш зэрэг материал багтсан бөгөөд хороо, дүүргийн хөгжилд залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэр тусмаа өөрийн хашаагаа үлгэр жишээ тохижуулахаас эхлэх ёстой гэдэг утгаар ийм шагнал сонгожээ.











Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%