Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮНИЙ АМЬ БИЕ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 9,4 ХУВИАР БУУРЧЭЭ

2015-11-10

11 дүгээр сарын 1-ний байдлаар аймгийн хэмжээгээр 443 холбогдогч бүхий 430 гэмт хэрэг бүртгэгдсэний  дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 115, өмчлөх эрхийн эсрэг 230, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 41, нийгмийн аюулгүй байдлын эсрэг 11, байгаль хамгаалах журмын эсрэг 10, бусад 36 хэрэг гарсан байна.

 Гэмт хэргийн улмаас 27 хүн нас барж, 144 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 1167,3 сая төгрөгийн хохирол учирсан байна. Бүртгэгдсэн нийт хэргийн 14.4 хувийг бүлэглэж, 20,5 хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 649 хүнийг албадан саатуулж 247 хүнийг баривчилсан  байна. 

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 28,0 хувиар буюу 94 тохиолдлоор өссөний дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 9,4 хувиар буурч харин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 57,5 хувиар өссөн байна. 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 46
12 / 26%
6 / 13%
5 / 11%
23 / 50%