Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОНТХГ-ын менежментийн тогтвортой бүтэц бий болгох, чадавхижуулах, зөвлөх үйлчилгээний үр дүнг хүлээлгэн өгөх зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

2015-11-17

                                             2015 оны 11 дүгээр сарын 16.
           Монгол улсын засгийн газар, Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сангаас хэрэгжүүлж буй "Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ" МОН/13/303 төслийн зүгээс Батширээт сумын "Хавтгар" ОНТХГ-т хийсэн ОНТХГ-ын менежментийн тогтвортой бүтэц бий болгох, чадавхижуулах, зөвлөх үйлчилгээний үр дүнг хүлээлгэн өгөх зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтанд БОНХАЖЯ, Хэнтий аймгийн БОАЖГ, Хавтгарын ОНТХГ-ын орй орчмын нөхөрлөлүүдийн төлөөлөл, ЗДТГ-ын байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчид зэрэг 36 иргэн хамрагдсан байна.
           Уулзалтыг нээж Хэнтий аймгийн БОАЖГ-ын дарга Г.Энхбаяр үг хэлсэн бөгөөд дараах сэдвүүдээр мэдээлэл хийлээ:
- БНХМ –ийн нөхөрлөлийн талаар төрөөс баримталж буй бодлого, учирч буй хүндрэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ  - Б. Доржготов. БОНХАЖЯ –ын ахлах мэргэжилтэн
-
Нутгийн иргэдэд суурилсан байгаль хамгааллыг хэрэгжүүлэх чиглэлээр үндэсний түвшинд болон тухайн ОНТХГ -т төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашдын зорилт-  Б. Оюунтүлхүүр.Төслийн үндэсний зохицуулагч

- ”Хавтгар” ОНТХГ-ын менежментийн бүтцийг үүсгэн байгуулсан болон менежментэд оролцогч талуудыг чадавхжуулах  чиглэлээр гэрээт ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ - Г. Гансүх. COCONET - Байгаль хамгаалал, олон нийтэд зөвлөх сүлжээТББ

-  ”Хавтгар”ОНТХГ –ын хамгаалалтын менежментийг санхүүжүүлэх тогтвортой санхүүгийн эх үүсвэрүүд, хэрэгжүүлэх механизм - Г. Гансүх. COCONET - Байгаль хамгаалал, олон нийтэд зөвлөх сүлжээТББ

- Батширээт сумын ЗДТГ –аас “Хавтгар” ОНТХГ, түүний орчимд нутагладаг нөхөрлөлүүдтэй хамтран ажиллаж ирсэн талаар мэдээлэл хийж ярилцах - Ц. Баярсайхан. Батширээт сумын засаг дарга


          Энэ үеээр төслийн багийн зүгээс Сумын Иргэний танхимд speaker, LED projector, scanner, information board 2pcs, digital voice recorder sony ICD-PX333 зэрэг тоног төхөөрөмж, ном гарын авлага зэргийг хүлээлгэн өглөө.



БОНХАЖЯ –ын ахлах мэргэжилтэн Б. Доржготов сумын Засаг дарга Ц.Баярсайханд тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үеэр



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%