Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ААВ ЭЭЖ БИ” ТЭМЦЭЭНИЙГ Б.ГАНБОЛДЫН ГЭР БҮЛ ТЭРГҮҮЛЭВ

2015-11-17

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Иргэний танхимд энэ сарын 11-ний өдөр “Аав ээж би” хөгжөөнт танин мэдэхүйн тэмцээн зохиогдов. Тэмцээнийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, 7 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, Иргэний танхимаас хамтран зохион байгууллаа. Уг тэмцээн нь Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлж буй “Иргэний оролцоо-Гудамжны хурал” төслийн хүрээнд  хэрэгжүүлж буй ажлын нэг юм.

Тэмцээний нээлтэд 7 дугаар хорооны Иргэдийн нийтийн Хурлын дарга Д.Баянбат, Засаг дарга Ц.Дуламжав, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан Ц.Хонгор, Иргэний танхимын ажилтан О.Бат-Эрдэнэ болон хорооны залуу гэр бүлүүд оролцлоо.
Тэмцээн нь дүүргийнхээ ИТХ-ын үйл ажиллагааг иргэдэд таниулан сурталчлах, нутгийн өөрөө удирдах ёсны талаар залуучууд болон тэдний гэр бүлд мэдлэг, мэдээлэл өгөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн халуун дулаан харилцааг бий болгох, хүүхдүүдийн эцэг, эхтэйгээ хамтран багаар ажиллах чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой юм.

“Аав ээж би” тэмцээнд 7 дугаар хорооны 7 гэр бүлийн 7 баг оролцов. Багууд Чингэлтэй дүүргийнхээ талаар болон танин мэдэхүйн, хөгжөөнт асуултад хариулж, хүүхдийн сэтгэн бодох чадварыг шалгасан бодлого бодож өрсөлдлөө. Багуудын гэрийн даалгаварт “Манай гудамж-Миний гэр” сэдэвт гар зураг болон эссэ зохион бичлэгийн даалгавар өгсөн нь  оролцогчдын сонирхлыг ихэд татсан юм.

Тэмцээнд 7 дугаар хорооны 13 дугаар хэсэгт оршин суугч Б.Ганболдын гэр бүлийн “Амгалан” баг түрүүлж, тэргүүн байрыг эзлэв. Удаах байрт 4 дүгээр хэсэгт оршин суугч О.Батжаргалын гэр бүлийн “Монголоороо” баг, гутгаар байрт 9 дүгээр хэсгийн оршин суугч Т.Мягмарсүрэнгийн гэр бүлийн “Амжилт” баг орж, “Дурсамж“ болон “Өргөө” кино театрт кино үзэх бэлгийн картаар шагнууллаа.
Мөн үеэр түрүүлсэн багийн хэсгийн ахлагч нарыг  “Дурсамж” мөнгөн шагналаар урамшуулж, тэмцээнд оролцсон хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулсан юм.

















Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%