Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“МИНИЙ ГУДАМЖ- МИНИЙ ӨРХ” ӨДӨРЛӨГ ЗОХИОВ

2015-11-16

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлж буй “Иргэний оролцоо-Гудамжны хурал” төслийн хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, 8 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, ИТХ-ын төлөөлөгч Л.Баярсайхан нар хамтран “Миний гудамж- Миний өрх” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөг арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хорооны Иргэний танхимд болсон юм.

Өдөрлөгийн зорилго нь иргэд амьдардаг хорооныхоо тухай мэдлэг мэдээллээ өргөжүүлэх, хөршийн харилцаа холбоогоо сайжруулах, бие биенээ таньж мэдэх, хамтын харилцаа бий болгох, шийдвэр гаргах түвшинд иргэдийг оролцоог хангах юм.

Өдөрлөгийн нээлтэд 8 дугаар хорооны Иргэдийн нийтийн Хурлын дарга С.Наран-Очир, Засаг дарга Л.Баярсайхан, Иргэний танхимын ажилтан Б.Ариунжаргал болон хорооны иргэд оролцлоо. Мөн үеэр ИХТ-ын төлөөлөгч Л.Баярсайхан дүүргийн ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, хийж хэрэгжүүлж буй ажил болон иргэдийн оролцоо, нийслэл, дүүрэг, хорооны талаарх баримт мэдээллийг танилцуулав.

Өдөрлөгийн үеэр хэд хэдэн төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулсан юм.  “Амьдардаг хороо, гудамжныхаа талаар хэр сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээнд багууд бүгд амжилттай оролцсон билээ. Мөн баг тус бүр “Миний гудамж- Миний өрх” сэдвээр шүлэг зохиож, зохиосон шүлгээ яруу уншиж өрсөлдсөн юм.

Энэхүү тэмцээнд 3 дугаар хэсгийн “Миний өрх”, 7 дугаар хэсгийн “Миний хороо”, 9 дүгээр хэсгийн “Миний гудамж” шүлгүүд эхний гурван байрыг эзэллээ.

 “Амьдардаг хороогоо ирээдүйгээр төсөөлж зурах” тэмцээнд 9 дүгээр хэсэг,  7 дугаар хэсэг, 3 дугаар хэсгийн зургууд тэргүүн гурван байрт оров. Шийдвэрлэх тэмцээн 3, 7, 9 дүгээр хэсгийн дунд асуулт хариултын хэлбэрээр өрнөж, 3 дугаар хэсэг тэргүүлсэн юм.

Тэргүүлсэн 3 дугаар хэсгийн гишүүд болон хүчтэй өрсөлдсөн бусад багуудыг “Монголын яруу найраг”, “Монгол ардын оньсого”, “Ертөнцийн гурав”, “Зүйр цэцэн үг” зэрэг ном болон дүүргийн танилцуулгаар шагнаж урамшууллаа.




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%