Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдав

2015-11-17

Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөл хуралдсан байна. Хурлаар үндсэн 3 асуудлыг хэлэлцэв. Тодруулбал: Аймгийн хэмжээнд 2015 онд гарсан малын хулгай, замын хөдөлгөөний зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээлэл, Малын хулгайтай тэмцэх хамтын ажиллагааг сайжруулах, Төвийн бүсийн зөвлөлгөөн, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аяны төлөвлөгөө удирдамж танилцуулж батлуулах зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Замын цагдаагийн газрын Техник замын хяналтын тасгийн дарга Б.Батзориг дүгнэл гаргах ажлын хэсгийнхэний хүсэлтээр Дархан-Уул аймагт ажилласан ажлын тайлангаа танилцууллаа. Тайланд дурьдагдснаар аймгийн хэмжээнд 1270 замын тэмдэг, тэмдэглэгээ зайлшгүй шаардлагтай гэсэн тооцоо гарчээ. Түүнчлэн замын хөдөлгөөн зохион байгуулалтын өөрчлөлт хийх, авто замын сүлжээ батлах хэрэгтэй гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлав. 


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%