Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ, ЯДУУРАЛ, АЖИЛГҮЙДЭЛ СЭТГЭЛ ТҮГШЭЭЖ БАЙНА

2015-11-16

Аймгийн ИТХ-д Өгийнуур сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Цэдэндамбаагийн Бөхбаатартай аймгийн ИТХТ-ийн ажлын албаны ажилтан Л.Соёлмөнх хэсэгхэн хугацаанд ярилцлаа.

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таниас хэдэн асуулт асуух гэсэн юм. Та бидэнд товчхон хариулт өгөөч. Нийгмийн амьдралд таны сэтгэлийг түгшээж байгаа зүйл байна уу?

Байлгүй яахав. Улс орны энэ эдийн засгийн хямрал, ард иргэдийн амьдрал доройтож ядуурал ажилгүйдэл ихсэж байгаа нь миний сэтгэлийг их түгшээж байна.

Улс эх орны эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдлын шалтгааныг та юу гэж бодож байна вэ?

Улс төрийн буруу бодлогоос өнөөдрийн энэ эдийн засгийн хямрал улс орны тогтворгүй байдал үүсээд байна гэж бодож нутгийн эдийн засгийн гол үндсэн суурь бааз болсон хөдөө аж ахуйн түүхий эдийн үнэ жилээс жилд буурсанаар, мөнгөний хомсдолд орж, орон нутагт бараа таваарын гүйлгээ маш муу байна.

Архангай аймгийн хөгжлийн өнөөдрийн түвшинд та ямар үнэлэлт дүгнэлт өгч аймагт хийж хэрэгжүүлсэн ажил үйлс, бүтээн байгуулалт дотроос хамгийн үр дүнтэй, иргэдийн сэтгэлд нийцсэн юуг нэрлэх вэ?

Чингис бондын хөрөнгөөр хийгдсэн гудамж төсөл, спорт цогцолбор сургууль, бусад сангуудаар хийгдэж байгаа бүтээн байгуулалт нь иргэдийн сэтгэлд нийцэж байгаа.

Архангайчуудын сэтгэл эмзэглүүлж байгаа, иргэдэд тулгамдсан ямар асуудлууд байна вэ?

Архангай аймгийн нийгэм эдийн засгийн байдал өмнөх жилүүдээс буурч, хүссэн түвшинд хүрээгүй гэж үздэг. Яагаад гэвэл хөдөөгийн ард түмний аж амьдрал улам доройтсоор байна. Төрийн албан хаагчдыг олноор нь халж, цалин нэмэгдээгүй, мөнгөний ханш унаж, эдийн засгийн хямрал улам гүнзгийрсэн.

Таны зүгээс аймаг орон нутагтаа хийж хэвшүүлмээр бодож мөрөөдөж явдаг ямар зүйл байна вэ?

Архангай аймагт томоохон үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгож, хөдөө орон нутагт мал аж ахуйн бүтээгдэхүүнийг түшиглэсэн жишиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй.

Өршөөлийн хуулийг баталсан, хориг тавьсан, хоригийг хүлээж авсан үйл явдлыг бүхэлд нь та юу гэж дүгнэж байна вэ?

Төр иргэндээ хариуцлага хүлээлгэж байгаатайгаа  адил өршөөл үзүүлж чаддаг байх ёстой гэж боддог. Гагцхүү хуулийн дагуу шударгаар ард түмэндээ үйлчилдэг байх ёстой.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 49
13 / 27%
6 / 12%
5 / 10%
25 / 51%