Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭЭ СОНСОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2015-11-10

2015 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр аймгийн ИТХ-аас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат ажлын албаны ажилтнууд болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил төв”-ийн гишүүд, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 7 холбоо, ТББ-уудын төлөөлөл оролцлоо. Манай аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 7 холбоо үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Үүнд:

1.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбоо

2.    Харааны бэрхшээлтэй иргэдийн холбоо

3.    Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоо

4.    Тэргэнцэртэй иргэдийн холбоо

5.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах “Бие даан амьдрах төв” ТББ

6.    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбоо

7.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг “Шинэ эхлэл төв” гэж байдаг.

        

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тодорхой хэмжээнд чадваржчихлаа одоо цаашид Төртэйгээ тогтвортой хамтран ажиллах зорилгоор бид тантай уулзаж байна. Төртэйгээ хамтраад үйл ажиллагаагаа зохицуулаад ажиллая, ингэж байж л бид амжилт үр дүнд хүрэхээс биш, зүгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага гэж эндээ тусдаа байгаад цаашид хөгжихгүй болоод байна. Тиймээс энэ удаад бидний цааш цаашдын үйл ажиллагаагаа тогтвортой байлгахын тулд санамж бичигт гарын үсэг зурчихъя гэсэн бодолтой байна.  Эхний удаад энэ санамж бичгээр нэлээд тогтвортой 2-3 жилд мөрдөөд байхаар, хаа хаанаа энийгээ бариад   ажиллая. Гэхдээ санамж бичиг бол бодлогын чанартай байгаа дараагийн нэг ажил бол хөтөлбөр гарч ирнэ. Хөтөлбөр дээр ИТХ-ын зүгээс ЗДТГ-ыг сайн оролцуулан төрийн зүгээс хийж болох ажлуудаа сайн оруулж, болохгүй ажлаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ сайн тайлбарлаж ярилцаад хаа хаанаа хамтарч сууж үнэхээр бодитой хэрэгжих хөтөлбөр гаргая. Та Засаг даргад чиглэл өгч ажиллаарай гэж хүсч байна. Мөн дараагийн нэг асуудал бол Ажил хийхэд жил болгон санхүүжилт байхгүй санхүүжилтанд тусаагүй гэдэг хүндрэл учраад байдаг. Энийг бас ИТХ анхааралдаа тусгаж аваад Манай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн чиглэлээр орж ирсэн ажлууд юу байна гэдгийг хараад тэрний санхүүжилтийг шууд хасаад байхгүй тэдний саналыг сонсож ярилцдаг байгаачээ гэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид хүсэж байна” хэмээн “Түгээмэл хөгжлийн төвийн гишүүн ярьлаа.


“Бие даан амьдрах төв”-ийн тэргүүн Ганчимэг:

-       Манай төв хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд болон тэднийг асран хамгаалагч нарт зөвлөгөө өгөх үйлчилгээ, гэрээр сурган туслах үйлчилгээ, төрөл бүрийн сургалтуудыг явуулдаг. Бие даан амьдрах чадварыг хөгжүүлэх, сэтгэлзүйн зөвлөгөөг өгөх, тэр хэвтэрийн тэргэнцэртэй хүмүүсийн зовлонг бид нар өөрсдийн биеэр туулсны хувьд төрөөс илүү энэ үйлчилгээг үзүүлж чадна гэж үзсэний үндсэн дээр энэхүү төвийг байгуулсан. Одоо бидэнд халамжийн олон нийтийг оролцоонд түшиглэсэн төслөөс бол гэрээгээр гэрээлэн гүйцэтгэгчээр ороод энэ 3 үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй байгаа.


“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулган хийхтэй холбогдуулан төрийн байгууллагуудыг бидэнд тусалж дэмжин хамтран ажиллахыг хүсэн өнөөдрийн санамж бичгийг үйлдсэн. Бид хуулийн хүрээнд төрийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллана” хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ярьлаа.


“Та бүхэнд чуулган хийхэд энэ санамж бичиг байсан байгаагүй бид тусалж дэмжинэ. Хаана чуулганаа хиймээр байна бид заалыг нь ярьж тохироод үнэ төлбөргүй өгье. Сумдын дарга нарт албан тоот хийгээд хичнээн хүн хамруулах юм. Тэр хүмүүсийн бинзен шатахууныг шийдээд авчирах тал дээр хэлж яриад өгье. Чуулганы болон дэд хөтөлбөрийг хийхэд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Дарга Ш.Нямдаваа мэргэжилтнүүдтэйгээ хамт туслая. Та нар одоо хийх чуулганаараа 2016-2020 он хүртэлх дэд хөтөлбөр болгоод ХБИ-ээрээ хэлэлцүүлээд батлуулчихаад Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулаад батлуулаад ирэх хэрэгтэй. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дэд хөтөлбөр батлагдахаар би аймгийн Засаг даргад чиг үүрэг өгч ажиллая. Дэд хөтөлбөрийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлэх үүрэгтэй. Дэд хөтөлбөр батлагдсантай холбогдуулан 2016 оныг ХБИ-ийг дэмжих жил болгон зарлаад өгье. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулсан дэд хөтөлбөрийг дараа дараагийн дарга нар заавал цаашид үргэжлүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Энэ нь та бүхний энэ санамж бичгээс илүү төртэй хамтран ажиллах баримттай бодиттой ажил болох төдийгүй, танай ТББ-уудын тогтвортой ажиллах нөхцөл чинь бүрдэнэ гэж аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат хэллээ. 



Энэхүү уулзалтаар Хөшжлийн бэрхшээлтэй иргэд хэдийгээр санамж бичигт гарын үсэг зурж чадаагүй ч аймгийн удирдлагаас хүсэн хариултаа сонсож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалт болон дэд хөтөлбөрийн талаар олон нааштай хариултуудыг авч, харилцан ярилцан, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж чадсандаа сэтгэл өндөр байлаа. 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 49
13 / 27%
6 / 12%
5 / 10%
25 / 51%