Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2016 оны ГЗБ-ын төлөвлөгөөний талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2015-11-18

2015 оны 11 дүгээр сарын 18

                   Сумын Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн №94 тоот захирамжаар байгуулагдсан Батширээт сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Тус ажлын хэсэг 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн ИТХ-д оруулахад бэлэн болголоо. Мөн газар эзэмшиж байгаа иргэдийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх, өвөлжөө хаваржааны зориулалтаар ашиглах газар, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах газрын талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж гарсан саналуудаа 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусган ажиллахаар шийдвэрлэсэн байна . Уг хэлэлцүүлэгт 18 иргэн хамрагдсан байна.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%