Багшийн хөгжил дэд хөтөлбөрийн хүрээнд “Шинэ зууны боловсрол төсөл”-өөс 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн удирдлага, багш нарт зөөврийн болон суурин компьютер олгож байна. Үүний дагуу манай аймгийн 924 багш, 347 сурагчид нийт 1271 зөөврийн компьютер өгөх юм байна. Тус зөөврийн компьютериуд энэ сарын хоринд ирж тараагдах ажээ.
Энэ арга хэмжээ нь хот, орон нутаг, хязгаар нутагт ажиллаж буй багш нарын ажиллах нөхцөл, ялгаатай байдлыг арилгах, улс орон даяар сурагч хүүхдүүд чанартай сургалтыг тэгш хүртэх бололцоо нээгдэж байгаагаараа онцлогтой гэнэ. Нийт 25000 ширхэг зөөврийн компьютерийг сургуулийн багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11340 ширхэг зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт олгосон байна.
Мөн Ерөнхий боловсролын бүх сургуулийг ухаалаг самбартай болгох ажлыг энэ төслийн үргэлжлэл болгон хэрэгжүүлэх юм байна.
Багш бүрт зөөврийн компьютер, сургууль бүрт суурин компьютерийн лаборатори олгох, шаардлагатай дэд бүтцийг бий болгох энэ ажил БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа ажээ. Эх сурвалж /http://ekhoron21.mn/aimag.php/a/1/r/3888/