Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар “ЭХ НУТГАА ХАЙРЛАЯ” уриатай аян орон даяар өрнөж байна.
Эх орон, байгаль эх дэлхий, түүхэн дурсгалт газар, булаг шанд, ургамал, ан амьтнаа хайрлан хамгаалах, мөн түүнчлэн эх оронч, бүтээлч сэтгэлгээг өнөөгийн залуучуудад төлөвшүүлэх зорилготой аяны хүрээнд эх нутгаа хайрлан хамгаалахыг уриалсан самбаруудыг байрлуулах ажээ.
Энэхүү аяны хүрээнд Архангай аймгийн 19 сумын НАМЗХ-ны залуучууд нэгдээд байгаа бөгөөд “Эх нутгаа хайрлая” уриалга бүхий тэмдгийг аймгийнхаа байгалийн дурсгалт газар, ан амьтан бүхий уул, ой мод, томоохон гол мөрний эх, сав газар, рашаан, овоо тахилгат газар, сумын орох гарах хаалга зэрэг 200 гэрэн гарзруудад байршуулсан байна.
Байгаль, дэлхийгээ хайрлан хамгаалах аянд аймгийнхаа хүн бүрийг нэгдэж, иргэн бүр байгаль орчноо хамгаалагч, эх дэлхийгээ хайрлагч, зүй бус үйлдэлтэй тэмцэгч байхыг нийт аймгийнхаа малчид, залуучууд, ард иргэддээ уриалж байгаа юм байна.