Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛД ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БОЛОН ИРГЭДИЙН ӨМНӨӨС ШИЙДВЭР ГАРГАХАД ОРОЛЦДОГ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛ

2015-11-18

Аймгийн ИТХ-д Эрдэнэбулган сумын 3-р багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, Нэгдсэн эмнэлгийн дарга Ж.Ариунаатай аймгийн ИТХТ-ийн ажлын албаны ажилтан Л.Соёлмөнх хэсэгхэн хугацаанд ярилцлаа.

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Архангай аймгийн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хариуцлагатай байгууллагыг удирдаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ололт амжилт, алдаа дутагдал юу байв?

2014 оны 1  сараас эхлэн хариуцлагатай албыг хашиж байна. Нэгдсэн эмнэлгийн ажил өөдрөг л явна. Дотоод зохион байгуулалт, үйлчлүүлэгчийн тав тухтай орчинг бүрдүүлэх, нэн шаардалагатай тоног төхөөрөмжөөр хангах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллахад анхаарч ажилласнаар нилээд асуудлыг шийдлээ. Монгол Улсын Засгийн газрын  “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр хэрэгжиж хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдаж оношилгооны төв болж өргөжлөө. Тус хөтөлбөрийн хүрээнд амбулаторийн хэсэг засварт орж ажиллагсадын ажиллах нөхцөл сайжирлаа. “Жирэмсэн эхчүүд тэдний ар гэрийнхний тав тухтай байх орчныг сайжруулах” төслийг “ХААН” банкаар дэмжүүлэн 6,0 сая төгрөгийн засвар хийж нөхцөл сайжирч тавтай орчинг бүрдүүллээ. Хүүхдийн тасгийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний өрөөнд ханын хүчилтөрөгчийн системгүй байсан. Төрийн банкинд хүсэлт тавьж ханын хүчилтөрөгчийн системтэй болгосон нь олон хүнд хүүхдийн тусламжинд чухал нэмэр болж байна. Монгол Улсын тэргүүн хатагтай, “Хавдаргүй Монгол” ТББ –ын дэмжлэгээр хавдартай өвчтөнд хөнгөвчлөх тусламж үзүүлэх 2 өрөөг иж бүрэн тохижууллаа. “Туул ротари” клубтэй холбоо тогтоож хүүхдийн тасагт инкубатор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, автомат дуслын шахуурга зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа. Нэгдсэн эмнэлгийн ажлын үзүүлэлт сайжирч байна. Нас баралт, нялхасын эндэгдэл, хоног болоогүй нас баралт буурсан нь хамт олны минь хичээл зүтгэл гэж үзэж байна. Эрүүл мэндийн байгууллагын 90 жилийн ойн арга хэмжээнд Нэгдсэн эмнэлгийн хамт олон 14,0 сая төгрөгийн хандив босгож, хүндэтгэлийн концертыг тоглож хамт олон, уригдан ирсэн зочидод хүндэтгэл үзүүлсэн нь хамт олонтойгоо гар, сэтгэл нийлж ажиллаж байгаагийн илэрхийлэл гээд л ярих хэлэх олон амжилт, олон сайхан дурсамжууд байна.

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтын сургагч багшаар ажилласан. Сургалтын талаарх таны сэтгэгдэл?

Сургагч багшаар бэлтгэгдэж  аймгийн бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч эмэгтэйчүүддээ, Баянхонгор аймгийн эмэгтэйчүүддээ хичээл зааж, мэдлэг туршлагаа хуваалцсан нь мартагдахын аргагүй сайхан дурсамж, бас өөрийгөө чадваржуулах, танигдах сайхан боломж байлаа.

Та мөн төслөөс зохиогдсон “Төлөөлөгчдийг чадавхжуулах нь”, “Төлөөлөгчдийн манлайлал” сургалтуудад төлөөлөгч, тэргүүлэгчийн хувиар хамрагдсан байгаа. Энэхүү сургалтууд хэр өгөөжтэй болсон гэж бодож байна вэ?

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” энэ төсөл хамгийн хэрэгцээтэй зөв төсөл байна.  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, иргэдийг холбох гүүр болж, төлөөлөгчдийн үүрэг ролийг нэмэгдүүлэх сайхан боломжийг олгож байна гэж би бодож байгаа . Яг үнэндээ зарим төлөөлөгчид яах гэж сонгогдсоноо сайн ойлгоогүй байдаг тал бий, энэ нь өөр аймагт ч гэсэн ялгаагүй харагдаж байсан. Зарим төлөөлөгчид сургалтаар олж авсан мэдээллийг мэдлэг болгож ухаараад жаахан эрт энэ сургалтаа хийхгүй яасан юм бэ гэсэн саналыг ч  их  тавьж байсан шүү. 

Таныг чадварлаг дайчин улс төрч эмэгтэй гэдгийг бид мэднэ. Та яагаад улс төрд орсон бэ?

Би улс төр сонирхохгүй ч, улс төр өөрөө намайг оролдоод байсан гэх үү дээ. Тухайн үеийн нийгэм залуу хүнийг дэмжих дэмжлэг муутай, хэлэх үг хүртэл хязгаартай  ч байлаа. Нийгмийн өөрчлөлтийн уур амьсгал, өөрийн нийгмийн идэвхи гээд олон зүйл нөлөөлсөн байхдаа.

ИТХ-ын тэргүүлэгчийн хувьд олон нийтийн байгууллагуудтай нэлээдгүй хамтарч ажилладаг байх. Энэ талаараа та дурьдаач?

ИТХ-ын төлөөлөгчийн хувьд төрийн болон төрийн бус байгууллага, УИХ-ын эмэгтэй гишүүд, УИХ-аар хэлэлцэж буй хуулиудад саналаа өгч  ажиллаж байна. Төрийн бус байгууллагын сүлжээнд орж охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийг чадавхижуулах ажилд хамтран ажиллаж байна. Охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах аяныг хамтран зохион байгууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлээс сэргийлэх тухай, эмч, эмнэлэгийн ажилчдын хариуцлагын даатгалын тухай, эрүүл мэндийн даатгалын тухай, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны тухай хуульд санал хүргүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хуулийн  цахим хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо хэлж, УИХ-ын эмэгтэй гишүүд, ИТХ-ын эмэгтэй  төлөөлөгч, ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Та одоо аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр давхар ажиллаж байна. Дан ганц төлөөлөгч байх, төлөөлөгч тэргүүлэгчээр давхар ажиллахын ялгаа байдаг уу?

Иргэдийн хурлын тэргүүлэгч байх их хариуцлагатай ажил. Аймгийн хөгжлийн нарийн асуудалд төлөөлөгчдийн болон иргэдийн өмнөөс шийдвэр гаргахад оролцдогоороо хариуцлага өндөр байдаг. Төлөөлөгч ч гэсэн өндөр хариуцлагатай  шүү дээ. Олон иргэдийг төлөөлж байгаа болохоор.

Та Эрдэнэбулган сумын 3-р багаас аймгийн ИТХ-д сонгогдсон. Тойрогтоо хэрхэн ажилласан бэ?

Тойрогтоо ажилланаа, иргэдээс ирсэн санал хүсэлтийг дорно шийднэ шүү. Иргэд хүүхдийн цэцэрлэг, гэрэлтүүлэг, зам, хөдөөгийн мал бүхий иргэд худаг гаргуулах  гээд олон зүйл хийхийг санал болгож байсан тэр болгон шийдэгдсэн. ЦУ-ын 13 –р гудамжны иргэдийн хүсэлтийг аймгийн Засаг дарга, Эрдэнэбулган сумын Засаг дарга, БХБГХ-ны даргатай уулзаж, газрын асуудал нааштайгаар шийдэгдэхээр болж байгаа.  Байгаль орчны талаар ирсэн саналаас Булган хайрханы урд талаар хамгаалалтын хашаа барих саналыг багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж шийдүүлж хашаа баригдсан.

“Ар-Мөнхжин” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран “Бүх нийтээрээ гүйцгээе” өдөрлөг зохион байгуулж аймаг орон нутгийн ажлын талаар мэдээлэл өглөө. Багийнхаа хөдөөгийн айл өрхөөр багийн Засаг дарга, нийгмийн ажилтны хамтаар явж, ахуй байдалтай танилцлаа. Хүнд өвчний улмаас хэвтэрт байгаа 3 хүнд тусламж үзүүллээ. 3-р багийн ЦУ –ын 13 дугаар гудамжны иргэдийн өргөдлийн дагуу  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг дарга, Эрдэнэбулган сумын Засаг даргатай уулзаж, газар шийдэх шийдвэр гаргууллаа. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр Нэгдсэн эмнэлгийн хамт олны хүсэлтийг хүлээн авч 1.0 сая төгрөгний дэмжлэг үзүүллээ. Хангай сумын 90 жилийн ойн арга хэмжээний үеэр нутгийн эмэгтэй удирдагчдыг дэмжин 450.0 төгрөгний дэмжлэг үзүүллээ. НӨУБ-ыг чадавхижуулах сургалтын сургагч багшаар Архангай Баянхонгор аймагт ажиллалаа . ИТХурлаас болон ИТХТ-ийн ажлын албанаас зохион байгуулсан ажлуудад тогтмол оролцдог зэрэг хийсэн бүтээсэн ажлуудаа дурьдаад байвал нэлээдгүй хугацаа шаардагдах болно.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 41
40 / 98%
1 / 2%