Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Төв нутгийн дуулал" хүндэтгэлийн тоглолт болох гэж байна.

2015-11-24

2015 оны 11 сарын 25-ны 19 цагт Монгол бөхийн өргөөнөө “Төв нутгийн дуулал” тоглолт болно. 

Төв аймагт соёл урлагийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойд зориулсан  эл тоглолтод Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Төрийн шагнал, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч, Ардын жүжигчин А.Очирбат, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш зэрэг Төв нутгаас төрсөн алдартнууд үзэгч үзэгчидтэйгээ уулзана.

“Төв нутгийн дуулал” тоглолтонд эдгээрээс гадна зууны манлай хос дуучин МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, Зууны манлай поп дуучин Б.Сарантуяа, МУГЖ С.Мөнгөнцэцэг нар хүрэлцэн ирж, ая дуугаа өргөх юм.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%