Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Үг хэлэх эрх, эрх чөлөөг үндсэн хуулиар хамгаалах нь" сэдэвт сургалт боллоо

2015-11-25

                                                       2015 оны 11 дүгээр сарын 20

Хууль зүйн яамнаас Монгол улсын үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөний талаарх иргэдэд зориулсан эрх зүйн сургалтыг орон даяар зохион байгуулахаар төлөвлөн гарын авлага хүргүүлсний дагуу сумын иргэний танхимд “Үг хэлэх эрх, эрх чөлөөг үндсэн хуулиар хамгаалах нь” сэдэвт сургалтыг ЗДТГ-ын дарга Б.Эрдэнэчимэг хийлээ. Уг сургалтанд ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын ажилтан албан хаагчид болон иргэдийн төлөөлөл нийт 84 иргэн хамрагдсан байна.

Мөн энэхүү сургалтыг соёлын төв, цэцэрлэг, ЕБСургууль, эрүүл мэндийн төв зэрэг албан байгууллагууд өөр өөрсдийн байгууллага тус бүр дээрээ  зохион байгуулсан бөгөөд нийт сумын хэмжээнд 323 иргэн хамрагдсан дүнтэй байна.





Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%