Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА, ИРГЭНИЙ ТАНХИМЫН АЖИЛТНУУДАД ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2015-11-23

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтэсээс Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Иргэний танхимын ажилтнуудад 2015 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр ээлжит сургалтыг зохион байгууллаа. 

Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх тэднийг мэдээллээр хангах мэдлэг олгох зорилгоор зохиогдож буй энэхүү сургалт Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, “ Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв”-д боллоо. 
Нээлтэнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, дүүргийн Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа нар оролцлоо.

Сургалтанд Чингэлтэй дүүргийн 19 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Иргэний танхимын ажилтан албан хаагчид оролцож Зэвсэгт хүчний цэргийн багуудын ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулилт, дадлагатай танилцсан юм. 

Мөн Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Л.Гансэлэм “Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас дэвшүүлж буй бодлого зорилт, Энхийг дэмжих үйл ажиллагаа, цэргийн бэлтгэл сэдэвт лекц уншиж оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.  
Энэ үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд нар Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас хийж буй ажил цаашид хэрэгжүүлэх ажлын талаар товч мэдээлэл өгсөн юм. 
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтэсээс Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Иргэний танхимын ажилтнуудад 2015 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр ээлжит сургалтыг зохион байгууллаа. 
















Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%