Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сум: 5 багийн урлагийн үзлэг болж өндөрлөв

2015-11-26

Номгон сумын иргэдийн авъяасыг хөгжүүлэх, нээн илрүүлэх, урлаг соёлын арга хэмжээг өргөн хүрээтэй зохион байгуулах зорилгоор багуудын дунд "Урлагийн үзлэг-2015" арга хэмжээ 2015.11.25-ны өдөр зохион байгуулагдлаа. Урлагийн үзлэгт Эмгэнбулаг, Хармагтай, Богт, Төхөм багуудын малчин залуус, иргэд оролцож төрөл бүрийн ардын болон зохиолын дуу, хөгжим, хошин шог, ардын бүжиг зэрэг төрлөөр өрсөлдөж Эмгэнбулаг багийн иргэд 1 дүгээр байр, Богт багийн иргэд 2-р байрт тус тус шалгарлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%