Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УЛС ТУНХАГЛАСНЫ 91 ЖИЛИЙН ОЙГООР ЗАРИМ ИРГЭД “ЧАНДМАНЬ ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААВ

2015-11-25

Улс тунхагласны 91 жилийн ойн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”, Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр Дүүргийн хөгжилд бодьтой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа зарим Төрийн албан хаагч, иргэд, аж ахуйн нэгжүүдийг шагнах шагналын арга хэмжээ дүүргийн ёслол хүндэтгэлийн танхимд 2015 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр  боллоо. 
Шагнал гардуулах арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал , Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Содхүү, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нарын албаны хүмүүс оролцов.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирсэн иргэдэд Улс тунхагласны 91 жилийн ойн баярын мэнд хүргэж энэхүү өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн 170 гаруй мянган иргэдийн төлөөлөл, олон үйлдвэр аж ахуй нэгжийн байгууллагын төлөөлөл, Төрийн захиргаа Төрийн тусгай газруудын төлөөлөл болсон дүүрэгтээ ажил үйлсээрээ тэргүүлж байгаа олон олон хүмүүсийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одонгоор шагнадаг сайхан уламжлалтай. 
Өнөөдөр Чингэлтэй дүүргийнхээ олон мянган иргэд, аж ахуйн нэгж, төлөөллүүдийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлаас “Чандмань” одон, Хүндэт өргөмжлөлөөр шагнаж байгаа юм гэдгийг тэмдэглэн хэлээд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст цаашдын ажилд нь амжилт хүсч хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм. 
Чингэлтэй дүүргийн Дээд шагнал “Чандмань” одонгоор:
1.    С.Ганчимэг /Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 7 дугаар хэсгийн ахлагч/
2.    Б.Мөнгөнчимэг /Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 5 дугаар  хэсгийн ахлагч/
3.    Д.Сайжидмаа /Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 6 дугаар хэсгийн ахлагч /
4.    Б.Ундармаа /Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны 13 дугаар хэсгийн ахлагч/
5.    О.Цэнд-Аюуш /Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 4 дүгээр хэсгийн ахлагч/
6.    З.Навчаа /Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны олон нийтийн ажилтан/
7.    А.Мандхай /Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо СӨХ-ийн дарга/
8.    Л.Төмөрбаатар /Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн хог тээвэрлэлтийн жолооч/
9.    Ц.Урансайхан /Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 1 дүгээр хороо хариуцсан улсын бүртгэгч/
10.    М.Сэлэнгэмөрөн /Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч/
11.    Ц.Хүрэлсүх /Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны хэсгийн ахлагч/
12.    Д.Дүгэрсүрэн /Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Ялалт СӨХ-ийн дарга/
13.    Х.Отгонзаяа /Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагч/
14.    Н.Зандансүрэн /Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны үйлчлэгч/
15.    Д.Дашням /Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны хэсгийн ахлагч /
16.    Д.Хишигцэрэн /Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны иргэн /
17.    Н.Нямаа /Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн багш/
18.    С.Сэрсмаа /Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн багш/
19.    Т.Содном /Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны ахмад настан/
20.    С.Даш /Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны ахмад настан/
21.    Г.Цэцгээ /Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны ахмадын зөвлөлийн дарга/
22.    С.Бавуудорж /Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны ахмад настан/
23.    Ц.Бямбажав /Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны ахмад настан/
24.    З. Пүрэвжав /Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны ахмад настан/
25.    М.Хатанбаатар /Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хороон цагдаа, цагдаагийн ахлах ахлагч/
26.    З.Энхтуяа /Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн нярав/
27.    Ц.Нарантуяа /Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын  мэргэжилтэн /
28.    Н.Энхтунгалаг /Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэгийн арга зүйч/
29.    С.Долгор /Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны ахмад настан/
30.    Ц.Мэндээ /Чингэлтэй  дүүргийн 12 дугаар хорооны иргэн/
31.    Б.Хүрэлбаатар /Чингэлтэй  дүүргийн 12 дугаар хорооны иргэн /
32.    Х.Дорж /Чингэлтэй  дүүргийн 7 дугаар хорооны иргэн/
33.    Т.Саранхүү /Чингэлтэй  дүүргийн 12 дугаар хорооны иргэн/
34.    Д.Цанжид /Чингэлтэй  дүүргийн 10 дугаар хорооны ахмад настан/
35.    А.Адъяа /Чингэлтэй  дүүргийн 12 дугаар хорооны ахмад настан/
36.    Ц.Бямбаа /Чингэлтэй  дүүргийн 12 дугаар хорооны ахмад настан/
37.    Э.Алтанцэцэг /Чингэлтэй  дүүргийн 10 дугаар хорооны иргэн/
38.    Д.Дугарсүрэн /Чингэлтэй  дүүргийн  хорооны нийгмийн ажилтан/
39.    Т.Энхнаран “Хөх сахиусан тэнгэр” ХХК-ийн захирал 
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр:
1.    М.Нямсүрэн /Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтэст Улсын бүртгэгч/
2.    П.Оюунцэрэн /Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 3 дугаар хороо хариуцсан улсын бүртгэгч/
3.    З.Золзаяа /Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч/
4.    Ч.Золбоо /Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн  улсын бүртгэгч/
5.    Э.Сувд-Эрдэнэ /Чингэлтэй дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн улсын ахлах бүртгэгч
6.    Э.Бүрэнтөгс/ Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Хороо хариуцсан цагдаа
7.    Г.Чимэдцэрэн /Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Хороо хариуцсан цагдаа/
8.    С.Батсайхан /Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Хороо хариуцсан цагдаа/
9.    Д.Алтантуяа /Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн олон нийтийн, цагдаагийн ажилтан/
10.    В.Энхцэцэг /Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад/
11.    Э.Жавхлан /Голден жим фитнес клубын фитнесийн багш дасгалжуулагч 
12.    Г.Отгонжаргал /Голден жим фитнес клубын аэробикийн багш дасгалжуулагч/
13.    Х.Мягмарсүрэн/ Улаанбаатар нэгтгэлд ачигч
Нар Чингэлтэй дүүргийнхээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт шагналуудаар тус тус шагнууллаа. 

















Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%