Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Боловсон 00 ажиллаж эхлэнэ

2015-11-26

Хот гэх их айлд зайлшгүй байх шаардлагатай, ганцхан ширхэг боловсон ОО-той болсонсон. Гэтэл том, бага дарга нарын бичиг сачигны асуудалтайгаар өнөөдрийг хүртэл хашааны цаана цоожтой хэвээр.

Одоогоос яг жилийн өмнө Цэцэрлэг хотод анхны нийтийн бие засах газар орон нутгийн хөгжлийн сангийн 50 сая 279 мянга 546 төгрөгийн өртгөөр баригдаж, ашиглалтанд хүлээн авсан. Гэвч анхны гэх тодотголтой бие засах газрын барилга ашиглагдахгүй байсаар өдийг хүрээд байна.

Ашиглалтанд орсон даруйдаа буюу өнгөрсөн оны 10-р сард “Хөгжимт драмын театр хашаагаа буулгачихвал л болох гээд байна” гэж сумын орлогч дарга тайлбарлаж байсан. Хөгжимт драмын театр ч хашаагаа буулгаагүй, боловсон ОО ч ашиглалтанд орсонгүй жил дамналаа.

Харин Хөгжимт драмын театрынх гээд байгаа хашаа “Мөнгөн жолоо Ар” ХХК-ийх байсан бөгөөд тэднийх хашаагаа буулгачих юм бол 10-р сарын 19-нөөс нийтийн бие засах газар ажиллаж эхлэхээр болсныг Эрдэнэбулган сумын орлогч дарга хэлж байсан.

Тодруулбал “Мөнгөн жолоо Ар” ХХК Эрдэнэбулган сумын захиргаанд “Нийтийн бие засах газар”-ыг зориулалтын дагуу ашиглах, ажиллуулах хүсэлт гаргажээ.

Үүний дагуу 2015 оны 3-р сарын 19-ний өдөр “Нийтийн бие засах газар”-ыг зориулалтын дагуу ашиглаж, түүний ойр орчмыг автомашины зогсоол, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх цэг байгуулан тохижуулахыг “Мөнгөн жолоо Ар” ХХК-д зөвшөөрсүгэй” гэсэн Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамж гарсан байна.

Харин аймгийн Засаг даргын 2015 оны 8-р сарын 7-ны өдрийн а/339 дугаар захирамжаар Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамжийг хүчингүйд тооцсон байна.

Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамж 2015 оны 3-р сард гарсан. Харин 6-р сард /2015.06.26/ Эрдэнэбулган сумын орлогч дарга: “Нийтийн бие засах газар ажиллаж эхлэхэд бүх зүйл бэлэн болоод ажиллуулаад эхэлсэн. Гэхдээ гудамж төслийн зам хийгдэхээр болсон тул ажиллах боломжгүй болоод түр зогсоолоо. Наадмаас өмнө тус зам ашиглалтанд орлоо л бол ОО ажиллана” гэх хариултыг өгч байв.

Хүний хөл хөдөлгөөн их байдаг, худалдааны төвүүд олноор төвлөрсөн газарт байрлах боловсон “ОО” уг нь байршлаа олсон оновчтой шийдэл юмсанж. “ОО” ажиллах гэхээр саад болсон зам хэзээ ашиглалтанд орох тухай аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн Зам тээвэр хариуцсан мэргэжилтэн Б.Дунлайгаас тодруулахад: “Тухайн замыг албан ёсоор ашиглалтанд хүлээж аваагүй байгаа. Гэхдээ нийтийн ОО-н ажиллуулах боломжтой болсон” гэв.

Харин Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч Т.Батмөнх хэлэхдээ: “Энэ сараас “Нийтийн бие засах газар” хэвийн ажиллаж эхэлнэ. Тус газрын гадуур баригдсан хашаа “Мөнгөн жолоо Ар” ХХК-ий хашаа юм. Тус компанид хашаагаа татан буулгах мэдэгдэл хүргүүлсэн. Амралтын өдөр хашаагаа буулгаад чөлөөлөөд өгчих байх. Ажиллах хүчний хувьд Эрдэнэбулган сум дотоод ажилчдаасаа хоёр хүн гаргаад ажиллуулахаар болсон. Цагийн хувьд нийтийн худалдааны цагийн хуваарийн дагуу ажиллуулна” гэх хариултыг өгсөн юм.

Мартагдах шахсан бие засах газрын асуудал нэг тийш шийдэгдэх шинжтэй.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%