Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд2015-2016 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Архангай аймгийн нутгаар зуншлага 2015 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар Чулуут, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хангай,Цэнхэр,Жаргалант сумынбаруун,өмнө зүг,Өлзийт сумын хойд зүгийн нутгаар хэвийн, Тариат, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Батцэнгэл, Булган, Өгийнуур, Өлзийт сумын баруун, зүүн, өмнө зүгийн нутаг, ӨндөрУлаан, Хайрхан, Хашаат, Хотонт, Цахир сумдын нутгаар гандуу байв. Энэ зуны 6, 7 дугаар сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан буюу агаарт 30 градусаас, хөрсөнд 40 градусаас дээш олон хоног дараалан халсны улмаас бэлчээрийн өвс ургамал хатаж, гангийн нөхцөл байдалтай болсон. Харин 7 дугаар сарын 2 дугаар арав хоногт ахиу бороо орсноор ургамлын ургалт сэргэж, зуншлагын байдал сайжирсан боловч 7 дугаар сарын сүүлч болон 8 дугаар сарын эхээр их халж ихэнх нутгаар дахин гандаж зуншлага муудсан байна.
Бэлчээрийн даацыг аймгийн нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс (Бэлчээрийн даацын зураг, 2015 оны 8 дугаар сарын 25-нд УЦУОСМХ-д боловсруулав) үзвэл нутгийн 20 орчим хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 50 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 30 гаруй хувьд нь олон дахин хэтэрсэн байдалтай байна.
Өөрөөр хэлбэл нутгийн 20 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 80 гаруй хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг харуулж байна. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж, Хужирт, Туулант багууд, Хайхан сумын Асгат, Өгийнуур, Хайрхан баг,Өлзийт сумын Байшир баг, Өгийнуур сумын Өгий, Тоглох, Зэгстэй, Дойт баг, Хашаат сумын Жаргалант, Номгон, Хотонт сумын Бургалдай баг, Жаргалант сумын Зуслан, Баянцагаан баг, Эрдэнэмандал сумын Хан өндөр, Эрдэнэ уул, Хангай сумын Гичгэнэ, Ноёнхангай зэрэг багуудад даац олон дахин ,Цахир сумын Цахир баг, Тариат сумын Цагаан нуур, Хангай сумын Арбаясгалан, Жаргалант сумын Эрдэнэ уул баг, Цэцэрлэг сумын Ихбулаг, Өлзийт сумын Ямаат, Хайрхан сумын Могой баг, Өгийнуур сумын Орхон баг, Хашаат сумын Цагаан хад, Булган сумын Зуун мод,Тамир зэрэг багуудад 3-5 дахин, Цахир сумын Хан уул , Баянгол баг, Тариат сумын Тэрх, Суман, Мөрөн, Алтайд баг, Жаргалант сумын Асайт баг, Цэцэрлэг сумын Чулуут баг, Эрдэнэмандал сумын Идэр Улаан Алаг уул, Хайрхан сумын Жарантай баг, Өлзийт сумын Бодонт баг, Батцэнгэл сумын Улаан чулуу, Цац, Дэл баг, Цэнхэр сумын Буйлан, Алтан овоо, Цэцэрлэг, Цэнхэр баг, Хотонт сумын Улаанчулуу Өндөрсант, Хөөвөр баг, Ихтамир сумын Хан өндөр,Борт, Бугат, Тайхар, Өндөр Улаан сумын Донгой, Бэлхи, Баянгол, Азарга, Хан уул зэрэг багуудад бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан байна.
Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдын багуудад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатайбайна.
АРХАНГАЙ АЙМГИЙН УЦУОША