Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сум: ДОХ-ын эсрэг өдөрт зориулсан арга хэмжээ болж байна.

2015-11-28

Номгон сумын Эрүүл мэндийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ажлын нэг бол ДОХ-ын эсрэг өдрийг тэмлэглэн өнгөрүүлэх ажил байдаг. Энэ жилийн ДОХ-ын эсрэг өдрөөр Иргэдэд хүргэх мэдээллийн цагаар иргэдэд ДОХ-ын талаар сургалт, Гар бөмбөгийн тэмцээн, Хак чак чанга шивнээ зэрэг уралдаан тэмцээнийг зохион байгуулж эхлээд байна.
ДОХ-ын эсрэг хамтдаа Гар бөмбөгийн тэмцээнд нийт 12 баг оролцож  эрэгтэйд Н.Баярсайхан ахлагчтай баг 1-р , Б.Адъяабат ахлагчтай баг 2-р байрт, эмэгтэйд У.Цэцэн-Өлзий ахлагчтай баг 1, Ц.Баярмаа ахлагчтай баг 2, Б.Алтанцэцэг ахлагчтай баг 3-р байрт тус тус шалгарлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%