Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нийгмийн халамжийн хуулийг сурталчлах сургалт зохион байгуулагдлаа

2015-12-01

                                         2015 оны 11 дүгээр сарын 30
Сумын нийгмийн халамжийн мэргэжилтэн Ч.Сансартуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн халамжийн тухай хуулийг сурталчлах сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтанд 12 иргэн хамрагдсан байна. Сумын хэмжээнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ төсөл хөтөлбөрт 12 иргэн хамрагдаж 4700000 төгрөгийн төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн гэр оронгүй тэнэмэл 6 иргэнд нэг удаагийн буцалтгүй тусламж тус бүр 1200000 төгрөгийг олгож орон байртай болгосон байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн талаар дараах гарын авлага бэлтгэн тарааж мэдээлэл хүргэлээ.






Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%