Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сүхбаатар дүүргийн жирэмсэн эхчүүд "Амгалан" амаржих газарт очиж төрөх боломжтой боллоо

2015-11-30

Сүхбаатар дүүргийн жирэмсэн эхчүүдийг "Өргөө" амаржих газраас "Амгалан" амаржих газар руу шилжүүлэн төрүүлэх болсонтой холбогдуулан НЭМГ-ийн Эх барих, нярайн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Р.Октябриас зарим зүйлийг тодрууллаа.

- Гуравдугаар төрөх шинэ байранд орсонтой холбоотойгоор нэгдүгээр амаржих газарт төрөх зарим иргэдийг гуравдугаар амаржих руу шилжүүлэх НЭМГ-ын даргын тушаал гарсан гэсэн. Тус тушаалын талаар тодруулж өгөхгүй юу?

- Нэгдүгээр амаржих газарт өнгөрсөн жил гэхэд л 16,000 эх төрсөн. Харин хоёрдугаар төрөх буюу "Хүрээ" амаржих газарт 5,270, гуравдугаар төрөх буюу "Амгалан" амаржих газарт 5,702, Багануур дүүрэгт 815, Налайх дүүрэгт 896 эх төржээ. 

Арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Сүхбаатар дүүргийн жирэмсэн эхчүүд "Амгалан" амаржих газарт очиж төрөх боломжтой.

 

Сүүлийн жилүүдэд төрөлт ихсэж, төрөх эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсээр байна.Үүнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн ачааллыг тэнцвэржүүлэхээр НЭМГ-ын даргын тушаал гарч нийслэлийн Сүхбаатар дүүргийн жирэмсэн эхчүүдийг шинэ байртай болж хүчин чадал нь нэмэгдсэн "Амгалан" амаржих газар руу шилжүүлэхээр болоод байна.

"Өргөө" амаржих газрын ачааллыг багасгаж, тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах зорилгоор ийм зохицуулалт хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Тиймээс маргаашнаас буюу арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Сүхбаатар дүүргийн жирэмсэн эхчүүд "Амгалан" амаржих газарт очиж төрөх боломжтой.

- Сүхбаатар дүүргийн иргэдийн зүгээс нэгдүгээр амаржих газарт төрөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа. Энэ талаар танайд гомдол, санал ирсэн үү?

- Иргэддээ хандаж хэлэхэд амаржих газруудыг 1, 2, 3 гэж нэрлэж байгаа нь үйлчилгээний чанарт огтхон ч нөлөөлөхгүй. Одоогийн байдлаар "Амгалан" амаржих газар хамгийн тохитой байранд үйлчилгээ үзүүлж байна. Төрөх эмнэлгүүдийн хүн хүч, ажиллах хүчний хувьд тэр нь энэнээс илүү гэх юм байхгүй. Аль ч төрөхөд туршлагатай эх баригч, залуу шинэхэн эмч аль аль нь байгаа. 

Сүхбаатар дүүрэгт жилд 2,500-3,000 орчим иргэн төрдөг. Энэ хэмжээний ачаалал "Өргөө" амаржих газраас хасагдаж байгаа. Тийм учраас Сүхбаатар дүүргийн иргэдийн хувьд шинэ төрөх эмнэлэгт, тохь тухтай газар төрөх боллоо хэмээн асуудлыг хүлээж аваач ээ гэж уриалмаар байна. 

- Одоогийн байдлаар нийслэлийн аль аль дүүрэг "Өргөө" амаржих газарт харьяалагдаж байгаа вэ?

- Үндсэн хуваарилалтаар бол "Өргөө" амаржих газарт Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Багахангай, "Хүрээ" амаржих газарт Сонгинохайрхан, "Амгалан" амаржих газарт Баянзүрх дүүрэг харьяалагдаж байсан. Мөн СХД-ийн 10 хороо ЭХЭМҮТ-д харьяалагддаг. Налайх, Багануур дүүргүүд өөрсдөө төрөх эмнэлэгтэй.

НЭМГ-ын даргын энэ сарын 20-ны өдрийн тушаалаар Өргөө амаржих газарт харьяалагдаж байсан Сүхбаатар дүүргийг "Амгалан" амаржих газар руу шилжүүлж байна.

-Төрөх эмнэлэг тус бүр хэдэн ортой үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?

-Одоогийн байдлаар: 

  • "Өргөө" амаржих газар /Нэгдүгээр төрөх/ нийт 390 ортойгоос төрөхийн 240, эмэгтэйчүүдийн 100, нярайн 50 ортой
  • "Хүрээ" амаржих газар /Хоёрдугаар төрөх/ 75 ортой
  • "Амгалан" амаржих газар /Гуравдугаар төрөх/ 150 ортой үйл ажиллагаа явуулж байна.

НЭМГ-ын даргын тушаал /эх хувиараа/ 

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%