Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"SCHOOL POLICE" ҮР ДҮНГЭЭ ӨГЧЭЭ

2015-12-01

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан аймгийн төвийн ерөнхий боловсролын есөн сургуулийн орчинд хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс хамгаалах зорилгоор “School police” эцэг эхчүүдийн эргүүлийг 9-р сарын нэгнээс ажиллуулж эхэлсэн нь үр дүнгээ өгөөд байгаа ажээ.

Тус есөн сургуулийн 40 бүлгийн сурагчдын 200 гаруй эцэг, эх сургуулийн орчинд сурагчдын гар утас, эд зүйл хулгайд алдагдах, дээрэмдүүлж хохирох, ахлах ангийнхан нь доод ангийн сурагчдаа айлган сүрдүүлж, мөнгө авах, бүлэг бөөгнөрөл үүсгэн бусдыг хэл үгээр доромжлох, үе тэнгийнхэн дундаа дарамт хүчирхийлэл үйлдэх, биед нь халдах зэрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, дөрвөн бүлэг бөөгнөрөл бүхий 16 хүүхдийг тарааж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн дөрвөн жолооч, явган зорчигч 12 иргэнд анхааруулан ажилласан байна.

“School police” эргүүлд ажиллуулах журмын хэрэгжилтийн хүрээнд 3, Ирээдүй, Спортын төрөлжсөн сургууль, хангалттай сайн, 1, 2, 4, Ирвэс лицей сургуулиуд хангалттай ажиллажээ. Харин Цагдаагийн газраас Билгүүн, Ирвэс лицей сургуулиудад цаашид журмын хэрэгжилтийг тогтмолжуулан, тасралтгүй явагдах нөхцөлийг бүрдүүлж, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолыг хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахыг зөвлөж, хууль эрх зүйн туслалцаа үзүүлжээ. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, хэсгийн байцаагч, томилгоотой жижүүрийн офицерууд сургуулийн орчинд эцэг эхийн  эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа байдалтай танилцан, байнгын хяналт тавьж ажилласан байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 46
12 / 26%
6 / 13%
5 / 11%
23 / 50%