“Ирээдүйн одод-2015” шилжин явах цомын
төлөөх өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээнийг 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Тариат
суманд амжилттай зохион байгууллаа. Тэмцээн нь бөхийн спортыг сум, орон
нутагтаа сурталчилах, тамирчдын ур чадварыг ахиулах, улмаар тамирчдын залгамж
халааг бэлтгэх зорилготой юм.
Өсвөр үеийн тэмцээнд 1998 оноос хойш
төрсөн тамирчдыг
·
Хөвгүүд 30кг, 35кг, 38кг, 42кг, 46кг, 50кг, 54кг,
58кг, 63кг, -69кг, +69кг
·
Охид , 38кг, 42кг, 46кг, 50кг, 54кг, 58кг, -63кг, +63кг жингийн ангиллаар оролцуулсан байна.
Энэхүү тэмцээнийг Тариат сумын ЗДТГ,
ЕБСургуулиас хамтран зохион байгуулсан нь нутгийн иргэдийн болон тэмцээнд
оролцогчдын талархалыг хүлээсэн томоохон ажил болжээ. Чөлөөт бөх сонирхогч
иргэд, оролцогчид энэ тэмцээнийг жил бүр уламжлал болгон сумандаа хийж байх
саналыг аймгийн спортын хороонд тавих, “ХОРГО ЧӨЛӨӨТИЙН АЛТАН ДЭВЖЭЭ” нэртэй
чөлөөт бөхийн баг тамирчдыг санаачилан бий болгох зэрэг олон сайхан санаануудыг
хэлж байлаа. Тус сумын Нараа багшийн
гараас олон бөх төрж аймаг, улсад зодоглож байжээ. Мөн Чөлөөт бөхийн гавьяат
тамирчин Пүрэвбаатар Тариат сумын уугуул гэнэ. Тариат сумын сурагчдын брэнд
спортын нэг бол яахын аргагүй чөлөөт бөх юм байна.
“Ирээдүйн одод – 2015” тэмцээнд спортын
төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид амжилттай
оролцож, 10В ангийн сурагч Б.Оюунбагана, 10Б ангийн сурагч Буянжаргал, 9Б
ангийн сурагч Мягмарсүрэн, 6а ангийн сурагч Уртнасан, 6Б ангийн сурагч
Болорчимэг нар тус тус хүрэл медаль хүртсэн байна.