Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сум: ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2015 онд батлан гаргасан тогтоолын эмхэтгэлийг Хурлын төлөөлөгчдөд хүргүүлэхэд бэлхэн боллоо

2015-12-04

Номгон сумын ИТХ-ын Ажлын албанаас төлөөлөгчдөд мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор ИТХ-ын ээлжит хуралдаан бүрээр төлөөлөгчдөд гарын авлага, тогтоол шийдвэрийн эмхэтгэлийг бэлтгэн хүргэдэг. ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2015 онд батлан гаргасан тогтоолуудын эмхэтгэлийг хурлын төлөөлөгчдөд хүргүүлэхэд бэлхэн боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%