Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Иргэний танхим сонсож байна”хэлэлцүүлэгт урьж байна.

2015-12-08

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь төрийн байгууллагуудын төлөөлөл болон иргэдийн уулзах газар юм.Өнгөрсөн 2014 онд  нийт 26 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, 1541 иргэн, 2014 онд 24 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, 2854 иргэн, 2015 оны эхний 10 сарын байдлаар 17 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг  зохион байгуулж, 900 гаруй иргэнийг оролцуулаад байна. Иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож эхэлснээр аливаа зөрчил, дутагдлыг иргэдийнхээ санал хүсэлт, эрэлт хэрэгцээний дагуу засаж залруулах, төрийн бодлого шийдвэр нь нийтэд чиглэсэн амьдралд нийцсэн, бодитой байх зэрэг нийгэм, ард иргэдийн амьдралын чухал асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдлоо өгч байна.тэгвэл энэ удаагийн хэлэлцүүлэг нь тодорхой нэг сэдэвт баригдалгүй илүү өргөн цар хүрээг хамрахаараа онцлогтой юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%