Жил бүрийн хавар, намар Эрдэнэбулган сумын Хот тохижилт үйлчилгээний газраас золбин ноход устгадаг. 2015 онд нохой устгалын ажилд 16 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байна. Үүнээс дөрвөн сая төгрөг нь орж ирээгүй бөгөөд бэлэн мөнгөний татварт 1,200,000 нь өгөгдөж нохой устгах ажилд 10,800,000 төгрөгийг зарцуулжээ. Нэг нохой устгах ажлын хөлсийг 8000 төгрөгөөр тооцдог юм байна.
Хавар, намарт нохойны ороо ордог үед золбин нохойнууд бөөгнөрөл үүсгэж өглөө эрт, оройн цагаар хүн рүү дайрах, зуух тохиолдол асуудал үүсгэдэг. Энэ удаагийн буюу намрын нохой устгалын ажлыг өнгөрсөн сард зохион байгуулжээ. Нийт 513 нохойг устгасан бөгөөд Улаанбаатар хотын “Арвин тэргэл” компанитай хамтран гүйцэтгэжээ.
Энэ оны байдлаар нохой устгах ажлыг Эрдэнэбулган сумын хэмжээнд гурван удаа зохион байгуулж 1600 нохойг устгажээ. Аймгийн Хот тохижилт үйлчилгээний газраас энэ онд 2000 нохойг устгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 12-р сард тус ажил дахин хийгдэх юм байна. Орон нутагт нохой устгах ажилд гэрээт болон цагийн ажилтан авах гэхээр хүн олддоггүй. Хотоос анчид ирүүлж тухайн ажлыг гүйцэтгүүлдэг учраас нохой устгалын ажил төлөвлөсөн хугацаанаас хойшилдог гэдгийн ХТҮГ-ын мэргэжилтэн хэлж байна.