Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН АНХНЫ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

2015-12-08

Чингэлтэй дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 7 дугаар хороонд баригдсан 150 хүүхдийн ортой анхны 224 дүгээр цэцэрлэгийн нээлтийн ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 8-нд болж, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, 7 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Баянбат, Засаг дарга Ц.Дуламжав, хороодын Иргэдийн Нийтийн Хурал болон Засаг дарга нар, ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар, 224 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ 224 дүгээр цэцэрлэгийн нээлт дээр хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж, анх удаа дүүргийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 224 дүгээр цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан” гэдгийг онцлов.

Тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Бөртэ трейд” ХХК, гадна цахилгааны шугамын ажлыг “И Энд Си-Иженеринг” ХХК гүйцэтгэжээ.
Чингэлтэй дүүрэг нь 13933 цэцэрлэгийн насны хүүхэдтэйгээс 67 хувь нь буюу 9354 нь цэцэрлэгт харагдаж байна. 7 дугаар хороо нь 13657 хүн амтайгаас 1269 нь буюу 9.3 хувь 2-5 насны хүүхдүүд юм. Тус хорооны сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих хүүхдийн 334 нь буюу 26.3 хувь нь цэцэрлэгт хамрагдаж 935 хүүхэд үлдэж байгаа юм.


Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас 2016 оноос хүүхэд нэг бүрт тэгш боломж олгох, эрүүл, аюулгүй орчинд хөгжүүлж, төлөвшүүлэхэд чиглэсэн бие даасан цэцэрлэгийн барилгаас гадна орчин үеийн шийдэл-дизайн бүхий нэмэлт бүлгийг байгуулах ажлыг дүүргийнхээ түвшинд эхлүүлэхээр тооцоо судалгаа, зураг төсвийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна.






















Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%