Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ЗОРИЛГОТОЙ АМЬДАРЪЯ" ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2015-12-02

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай параламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж хорих ял нь тэнссэн, шүүхийн шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, хорих ангиудаас суллагдсан, захиргааны хяналт зогсоогдсон иргэдэд Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Хөдөлмөрийн хэлтэс хамтран “Зорилготой амьдаръя-2” өдөрлөг-сургалтыг 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр зохион байгууллаа. Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Хөдөлмөрийн хэлтэс хамтран   “Зорилготой амьдаръя” өдөрлөг-сургалтыг 2014 онд мөн зохион байгуулж шүүхээс хорих ял оногдуулж тэнсэн, ял хойшлуулсан, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хорих ангиас суллагдсан 40 гаруй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, ажлын байранд зуучлан, сургалтанд хамруулж, уг арга хэмжээг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөг, сургалтын арга хэмжээнд Өршөөлийн тухай хуульд хамрагдсан, хорих ангиудаас суллагдсан Эрдэнэбулган, Ихтамир, Өгийнуур, Хотонт сумын 20 гаруй   иргэд, аймгийн прокурорын газрын дарга, удирдлагууд, цагдаагийн газрын дарга, олон нийт хариуцсан байцаагч нар, хөдөлмөрийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцож, тусгай хөтөлбөрөөр сургалтыг зохион байгуулав. Аймгийн ИТХТ-ийн дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Мөнхбат уг арга хэмжээг нээж, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар заавар зөвлөмж өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсож, зарим иргэдийн асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж, холбогдох газар хэлтсүүдэд ажлын чиглэл өглөө.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 46
12 / 26%
6 / 13%
5 / 11%
23 / 50%