Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөллөө

2015-12-09

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хориндолдугаар хурал 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр болж, гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргалаа. Энэхүү хөнгөлөлтөнд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 280 гаруй мянган айл өрхүүд хамрагдах бөгөөд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2015 оны 12, ирэх оны 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой болсон.  Өмнө нь гэр хорооллын иргэд шөнийн нэг квт цаг эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож худалдан авдаг байсан бол энэ үнийг 50 хувь хөнгөлснөөр 38.55 төгрөг болон үнэ нь буурч, иргэдийн халаасанд 5.2 тэрбум төгрөг үлдэнэ гэсэн урьдилсан тооцоог Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргажээ. Төвийн бүсийн эрчим хүчний системд нийслэл Улаанбаатар хотоос гадна Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон-Уул, Хэнтий гэсэн арван гурван аймаг харъяалагддаг. Тиймээс нийслэлээс гадна дээрхи 13 аймгийн гэр хорооллын иргэд шөнө хэрэглэсэн цахилгааныхаа 50 хувь хүртэл бууруулах боломжтой.
Эрчим хүчний салбар 2015 оныг "Хэмнэлтийн жил" болгон зарлаж, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос салбарын үр ашгийг дээшлүүлж, өртөг зардлыг бууруулах хамтарсан ажлын хэсэг гарган, эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч, дамжуулагч компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийж, хяналт тавьж ажилласан бөгөөд үнэ тарифын зохистой зохицуулалт, менежментийн зөв арга барилыг хэрэгжүүлж чадсаны үр дүнд олон жилийн турш хуримтлагдсан алдагдлыг бууруулж чаджээ. Тухайлбал эрчим хүч үйлдвэрлэгч дулааны цахилгаан станцууд дотоод хэрэгцээгээ 0,6 нэгжээр, төвийн бүсийн эрчим хүчний дамжуулалтын алдагдлыг 0.1 нэгжээр, цахилгаан түгээлтийн алдагдлыг 0.5 нэгжээр тус тус бууруулсан байна. Мөн оны эхний гуравдугаар улирлын байдлаар эрчим хүчний салбарын зардлын өсөлт 9.4 хувь болжээ. Зардлын энэхүү өсөлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар буурсан байна. Салбарын хуримтлагдсан алдагдал тодорхой хэмжээгээр буурч байгаа ураас ийнхүү гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх боломжтой болжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%