Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Спортын шилдэг сумаар тодров

2015-11-14

Архангай аймгийн сумдын ЗДТГ-ын ажилтан албан хаагчдын туршлага судлах уулзалт, нөхөрсөг тэмцээн болж өндөрлөлөө. 
Тус тэмцээн “Бодит ажил, Бодит үр дүн” зорилтын хүрээнд Төвшрүүлэх, Хотонт, Их тамир, Эрдэнэбулган, Чулуут, Булган сумдын ЗДТГ-ын ажилтан албан хаагчдын дунд Ихтамир суманд 2015 оны 11-р сарын 14-нд зохион байгуулагдлаа. 
Тэмцээн оролцсон баг тамирчид Ихтамир сумын бүтээн байгуулалт, сумын ЗДТГ, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж гар бөмбөг, дардас шидэлтийн тэмцээнд авъяас, чадвараа уралдуулан өрсөлдлөө. 

Холимог гар бөмбөгийн тэмцээнд Булган сумын баг тамирчид 1-р байр, Хотонт сумын баг тамирчид 2-р байр, Эрдэнэбулган сумын баг тамирчид 3-р байр, Дардас шидэлтийн тэмцээнд Эрдэнэбулган сумын баг тамирчид 1-р байр, Чулуут сумын баг тамирчид 2-р байр, Чулуут сумын баг тамирчид 3-р байр тус тус эзэллээ. Багийн нийлбэр оноогоор Эрдэнэбулган сум шалгарч "Спортын шилдэг сум"-аар тодорч цом, өргөмжлөл гардан авлаа.


Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 46
12 / 26%
6 / 13%
5 / 11%
23 / 50%