Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

айл өрхөөрөө явж иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллаа

2015-12-14

          2015 оны 11 дүгээр сарын 18

Сумын ИТХ, ЗДТГ-аас сар бүр айл өрхөөр явж мэдээ, мэдээллийг хүргэх, санал хүсэлтийг хүлээн авах хуваарь гарган ажиллаж байна. Хуваарийн дагуу  Норовлин багийн иргэн Ц.Чимэдрэгзэн, Д.Батболд нарынхаар орлоо. Ажлын хэсэгт ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Норовлин багийн дарга Б.Болд, Нийгмийн бодлогын түшмэл Б.Алтангэрэл, Нийгмийн халамжийн мэргэжилтэн Ч.Сансартуяа, ЭМТөвийн эмч С.Бумаажав нар ажиллалаа.

                                   

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%