Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын 20-р хуралдаан хуралдаж байна.

2015-12-19

                                        2015 оны 12 дугаар сарын 19
           Хурлын ирц 71,5 хувьтай хурлаар хэлэлцэх асуудлаа хэлэлцэн баталж 2015 оны сум орон нутгийн ажлаа дүгнэх, 2016 онд хийж хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцэн батлах оны сүүлийн  хуралдаан эхэллээ. Хурлын эхэнд ИТХ-ын дарга Д.Гансүрэн өөрийн уран бүтээлийн дээжис "Хэлбэргүй дүрслэл"  номоо нийт Төлөөлөгч нарт дурсгав. Хуралдаанд урилгаар албан байгууллагуудын дарга, эрхлэгч, захирлууд нийт 12 иргэн иргэдийн төлөөллөөр оролцож байна.
Хэлэлцэх асуудал:
  1. Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт хэлэлцэх тухай
  2. 2015 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2016 оны үндсэн чиглэлийн зорилт хэлэлцэн батлах тухай
  3. 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсөв батлах тухай
  4. 2015 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг гүйцэтгэл, 2016 оны ОНХСангийн төсөв батлах тухай
  5. 2016 оны ГЗБ-ын төлөвлөгөө батлах тухай
  6. Гудамж талбайн хаягжуулалтыг хэлэлцэн батлах тухай
  7. Онон голын сав газар дахь агнуурын бүс нутгийн загас агнуурын менежментийн төлөвлөгөө хэлэлцэн батлах тухай
  8. Бусад





Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%