Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сум: ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо.

2015-12-16

Номгон сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар хуралдаан 2015.12.16-ны өдрийн Лхавгва гарагт болж ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч оролцож 66,66 хувийн ирцтэй хуралдлаа.
Хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцэж 10 тогтоол гаргалаа.
Сумын ИТХ, Тэргүүлэгчдийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт 86,7 хувьтай, 2015 оны сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт 81,6 хувьтай, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилдт 85,51 хувьтай тум тус дүгнэгдлээ.
2016 оны төсвийн нйит дүн 1677051,8 мянган төгрөг, ОНХС-ийн 432336,0 мянган төгрөгөөр тус тус батлагдлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%