Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХЭСГИЙН АХЛАГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ-2015

2015-12-22

Чингэлтэй дүүргийн 19 хорооны 186 хэсгийн ахлагчдын Зөвлөлдөх уулзалт-2015 арга хэмжээ 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагт боллоо.Уг зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Эрдэнэбат, хэлтэс, албадын болон 19 хорооны Засаг дарга нар оролцлоо. Зөвлөгөөнөөр 2015 онд Тамгын газраас хийж хэрэгжүүлсэн ажлын талаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Мөн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар 19 хорооны хэсгийн ахлагч нарт баяр хүргэж үг хэллээ.


“Зөвлөлдөх уулзалт-2015” зөвлөгөөний үеэр 19 хорооны хэсгийн ахлагч нараас гарсан санал хүсэлтийн мөрөөр авч хэрэгхүүлсэн ажлын талаар дүүргийн ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж танилцуулга хийлээ.2015 онд ажлаараа манлайлсан 19 хорооны 65 хэсгийн ахлагчид дүүргийн ИТХ-ын болон Засаг даргын шагналаар шагналаа.










Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%