Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИТ ТИКА-ГААС ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2015-12-22

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд  БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Хүүхдийн амбулаторит БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагаас тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ 2015 оны 12 дугаар сарын 22-нд боллоо.

Тус арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Туркийн  хамтын  ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Улаанбаатар дахь Суурин төлөөлөгч, дэд профессор Экрэм Калан, дэд координатор Туран Жан, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат болон хэлтсийн дарга нар, Хүүхдийн амбулаторийн эмч, ажилтнуудын төлөөлөл оролцов.

Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас 80 сая төгрөгийн буцалтгүй тусламжийн хүрээнд хүүхдийн чих, хамар хоолой болон шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зориулалт бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ийнхүү хүлээлгэн өглөө.








Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%